Ямар сайхан зун бэ Ymar saikhan zun be

26 подписчиков

12+
12+

4 просмотра

месяц назад

ПожаловатьсяНарушение авторских прав

26 подписчиков

12+
12+

4 просмотра

месяц назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

4 просмотра

месяц назад

Дуучин : Б.Сэрсэндэмид /МУСТА/, Б.Отгончимэг /МУСТА/ "ЯМАР САЙХАН ЗУН БЭ" Үг: Ч.Чагнаадорж Ая : Танхай Ерөөлч Сүхээ Одод түгсэн шөнөөр айраг исэж л байдаг Охид инээлдсэн гол дээр ангир хөвж л байдаг Гийнгоон тарнитай уяан дээр адуу эвшээж байдаг Гэрийн хаяа сөхөхөд ганга үнэртэж байдаг Ямар сайхан зун бэ Яасан сайхан зун бэ Морио аргамжихаар гарахад өвс ургаж л байдаг Моддын сүүдэрт сэрүүцэхэд болжмор жиргэж л байдаг Хөсөг нүүдэл ирэхэд ингэ буйлж л байдаг Хөх униар татахад хөхөө донгодож байдаг Ямар сайхан зун бэ Яасан сайхан зун бэ Сүүмэн дэнгийн гэрэлд сүү хөөрч л байдаг Сүрэглэх шувуудын ганганаанд нуур цалгиж л байдаг Нэвт норсон дээлнээс ус дусалж л байдаг Нэрмэлд халамцсан өвгөд хууч хөөрч л байдаг Ямар сайхан зун бэ Яасан сайхан зун бэ Бүслүүр чангалж байхад солонго татаж л байдаг Бүтэн сар гарахад чандага дэгдэж л байдаг Чамтай усанд явахад зэгс шуугиж л байдаг Чанадын тэртээх ууланд манан бууж л байдаг Ямар сайхан зун бэ Яасан сайхан зун бэ Хадаг хийсдэг салхинд санаа алдаад болохгүй нь Хачин сайхан зуныхаа бороонд нэг норъё доо Айргийн сөнтэй дугараанд сэтгэл хөөрөөд болохгүй нь Амгалан сайхан зуныхаа ардын дуундаа уярая даа. Ямар сайхан зун бэ Яасан сайхан зун бэ Ямар сайхан зун бэ

Название:

Ямар сайхан зун бэ Ymar saikhan zun be

Категория:

Разное